Цэс

Tuesday, December 8, 2009

Эрчvvд чухам юу хvсдэг вэ?-2

Хамтатгах
Энэ ухаалаг хvv єєрийнхєє хайртай бvсгvйн дvр тєрхийг сэтгэлдээ єєрийнхєєрєє зурж бий болгосон байдаг. Гол нь ямар багийг сонгох авсан нь сонин. Тэр бvсгvй нь голдуу “Муза” буюу гоо vзэсгэлэнт сэтгэлийн охин тэнгэр юм уу эсвэл бvр эсрэгээр хамгийн дvрсгvй охины /тэдэнд ухаантай, дайчин, инээмтгий бvсгvйчvvд таалагддаг/ дvрээр буусан байдаг. Хайр дурлалын тоглоомонд тvvнээс гайхамшигтай сайхан санаа, тэвчээр, уйгагvй оролдлогыг хvлээх нь цагийн гарз. Гэхдээ тvvнтэй орон дотроо ертєнцийн зvсэн зvйлийн хов живийг чєлєєтэй чалчиж болно. Харин ингэж чалчих vед нь ярианыхаа сэдвийг зохих хvрээнд нь барихгvй бол янагийн шєнє чинь марзан яриа, онигооны шєнє болоод єнгєрчихєж мэднэ шvv.

Арслан
Нарны замын ордуудын хаан ордод зохих ихэмсэг зан гэж бий. Бvх тансаг зvйлд дуртай арслан дотны харилцаандаа ч ихээхэн тансаг байдлыг эрхэмлэнэ. Гэрийн халаад, гал тогооны vнэр ханхлуулсан бол ямар ч эелдэг, зєєлєн, найрсаг бvсгvй байгаад ч тvvний анхаарлын татаж хvсэл тєрvvлнэ гэж байхгvй. Тэр гоёмсог дотоож, тансаг vнэртэнд дуртай. Тvvнээс гадна бусад бvх ордны эрчvvдээс илvv арслангуудад бэлгийн чадавхи болон сексийн аливаа хvндрэл хамгийн их тохиолддог. Хэрвээ тийм асуудал тохиолдвол сэтгэлээр битгий унаарай. Тvvнд энэ талаар нь тоглоомоор ч, тэр бvv хэл хайрлаад ч гэсэн ам ангайж болохгvй шvv. Тvvнд юу хvсч байгаагаа хэлэх, санаачилгыг гартаа авч хэрэггvй. Яагаад гэвэл Арслангийнхан ямагт анхны шан татагч байх ёстой байдаг

No comments:

Post a Comment