Хvмvvст тохиолддог хамгийн том бэрхшээлvvдийн нэг нь тэд хайрлаж чаддаггvйд биш харин єєрсдийн мэрдэмжээ илэрхийлэн гаргаж чаддаггvйд, бие биетэйгээ харьцаж чаддаггvйд байдаг. Энэ нь хvмvvсийн дунд оршдог хамгийн тvгээмэл “євчин” гэдгийг хvлээн зєвшєєрєхєєс аргагvй. Бид бие биедээ юу мэдэрч байгаагаа ярьдаггvй, бусдын бидэнд юу хэлэх гэж байгааг ч анхаарч сонсдоггvй. Орой болмогц тус тусдаа зурагт vзэн сууцгаадаг. Энэ нь vргэлжилсээр бид жинхэнэ ёсоор харьцахгvй болж эцэст нь жинхэнэ ёсоор хайрлалцаж чадахаа болиход хvргэдэг.
Хэрвээ бид харьцаж, сэтгэлээ илэрхийлж чадахгvй л бол хайрыг єгч, авч ч чадахгvй. Єєрєєр хэлбэл, хайрлана гэдэг нь харилцан санаа бодлоо хуваалцана гэсэн vг. Та сэтгэлээ дотроос нь тvгжээд байвал єєрєє зожиг, дарамттай хvн болоод зогсохгvй ойр дотны хvмvvстээ танд туслах, таныг дэмжих боломж олгохгvй. Мэдээж бид єєрсдєє сэтгэлээ илэрхийлэхгvй бол харьцаа тогтоож чадахгvй шvv дээ. Хэрвээ хоорондоо санаа бодлоо хуваалцвал амьдрал хэмээх аялал тийм ч хvнд хэцvv биш гэдгийг санаж яваарай.
Хайр бол vнэнч байх явдал
Хvмvvс хайрыг нэг тийм уян зєєлєн, романтик зvйл гэж ихэнхидээ тєсєєлдєг. Гэтэл хайр бол vvнээс хавьгvй илvv их зvйл юм. Хайр гэдэг харьцаандаа vнэнч, тууштай байх явдал юм. Та хэн нэгнийг vнэнээсээ хайрладаг бол тvvнтэй харьцах харьцаандаа vнэнч байх хэрэгтэй. Ямар ч харьцаанд хєєрєл ба уналт, сайн муу цаг тохиодог бєгєєд чухам ийм vеvдийг хэрхэн даван тvvлсанаас харьцааны амьдрах чадвар шалтгаална.
Хоёр хvн маргалдах бvртээ харьцаагаа тасална гэж сvрдvvлээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт энэ харьцаа дуусч л таарна. Та хэн нэгэнд, ямар нэг зvйлд vнэн л юм бол тvvнээ орхих хувилбар байх ёсгvй гэж ойлгож болно. Vнэнч чанар бат бєх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж єгдєгийг та амьдрал дээрээс бэлхнээ харж болдгийг ахин санаарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment