Цэс

Tuesday, December 8, 2009

Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ?


Хүмүүс учирдаг, дурладаг, гэр бүл болдог. Гэхдээ бас хэрэлддэг, хагацдаг. Хайртай залуугаа дэргэдээ байлгахыг хэчнээн их хүсч чармайсан ч тэр эргэж харах ч үгүй одох нь түгээмэл. Энэ нь үй олон шалтгаантай бөгөөд зүгээр л “зан араншингийн хувьд таарсангүй” гэх тайлбар үнэндээ хангалтгүй юм. Хэргийн учрыг олохын тулд нухацтай дүн шилжилгээ хийх хэрэгтэй. Хайрлах, хайрлуулахыг хүсч байгаа эмэгтэйчүүд бидний дор өгүүлэх зөвлөмжийг анхааралтай уншихад илүүдэхгүй. Хайр дурлал бол ор хөнжлийн төдий асуудал биш, харин ихээхэн хариуцлагатай, чимхлүүр ажил юм. Өөрөөр боддог хүнийг таатай зүйл хүлээхгүй нь ойлгомжтой. Тулгын гурван чулууДэргэд нь буй эмэгтэй хүн гурван хүнийг орлуулж чадаж байвал, бүр тодруулбал гурван үүргийг гүйцэтгэж чадаж байвал эрчүүдэд таалагддаг. Энэ бол нууц амраг, ээж, найз юм. Гэхдээ хамгийн гол нь энэ гурван үүргийг жигд гүйцэтгэх ёстой. Хэрэв аль нэг тийш хазайж, нэг үүрэг нь давамгайлж эхэлбэл хайрт залуу чинь айсандаа зугатаж магадгүй. Бүх юмыг донжийг нь олж хийж чаддаг гайхамшигтай нууц амраг. Оймсыг нь оёж, цамцыг нь индүүдээд ажил руугаа гарахад нь амжилт хүсдэг ээж. Хэрэгтэй үед нь сонсдог, үнэтэй зөвлөгөө өгдөг, хүнд бэрх нөхцөлд тусалж чаддаг найз. Энэ бол төгс бус эр хүнд зориулагдсан төгс эмэгтэй мөн.Оройн хоолонд юу өгөх вэ?Эр хүний зүрхэнд ходоодоор нь дамжиж хүрдэг гэдэг гарцаагүй үнэн. Та гал тогооны өрөөндөө эзэн баймааж түүний сэтгэлийг өөртөө татна. Анх танилцахдаа өндөг шарахаас өөр юу ч хийж чаддаггүй байсан бол энз дутагдлаа даруй залруулахгүй бол горьгүй. Хэрэв та “Би хоол хийж чаддаггүй ш дээ”, “Ресторанд очиж хооллоё” гэх зэрэг үг урсгаад байвал амттай хоолны тансаг үнэр ханхалсан өөр гэрийн эзэгтэйд хайртай залуугаа алдана гэж мэд.Тэд бүгд ангуучидЭрчүүд мөн чанарынхаа хувьд бүгдээрээ ангуучид. Тэд энэ үүргээ умартсан ч хамаагүй дотоод сэтгэлд нь анд гарах хүсэл, өөрөөс нь зугатан одож буй анг мэдрэх мэдрэмж нуугдаастай байж л байдаг. Таныг ан гэж хэлэх гээгүй л дээ. Гэхдээ та яг л ангуучийн хараанд өртсөн ан шиг биеэ авч явах хэрэгтэй. Хайртай хүнээ өөртөө ойртуул, гэхдээ зай барь. өөрт нь тийм ч амар олдохгүй, нэлээд эрэл нэхэл болохгүй бол гррьгүй гэдгийг ойлгуул. Хачирхалтай нь эрчүүд танилцсан эмэгтэйгээ орондоо оруулахыг хүсдэг ч эхэлж санаачилга гаргадаг хүнээс дөлдөг. Тиймээс түүнд ангуучлах боломж олго. Тэгвэл хайртай залууд чинь, танд ч мөн адил сонирхолтой байх болно.Өөрийгөө битгий гаргуунд нь хаяДэргэд нь байгаа эр хүн өөрөөс нь хаашаа ч холдохгүй гэж эмэгтэйчүүд эндүүрч, гадаад үзэмжиндээ анхаарал тавихаа болих тохиолдол цөөнгүй гардаг. Хэргийн учир зөвхөн бие галбиртаа биш л дээ. Аль өнгөрсөн зуунд л тос толбо болсон, бүр дээр үеийн халаатны өөдсөөр нөхсөн хуучин халаатаа хаягтун. Та гэртээ телевизор үзээд сууж байгаа ч хамаагүй эмэгтэй хүн гэдгээ бүү март. Эрчүүдэд өөртөө анхаарал тавьдаг, арчилгаатай, цэвэр цэмцгэр бүсгүйчүүд таалагддаг.Haд руу битгий залга!Ихэнх эмэгтэйчүүд хайртай залуу руугаа улиг болсон элдэв мессеж бичиж залхаадаг. “Ажил чинь яаж байна?”, “Чи хаана байна?”, “Хэзээ ажил чинь тарах юм?” гэх мэт мессеж эрчүүдэд түвэгтэй санагддаг. Тэд өөрсдийг нь хэн нэгэн (хайртай бүсгүй нь ч хамаагүй) хянаж цагдаж байхыг тэвчдэггүй. Тэдэнд эрх чөлөө ус агаар мэт хэрэгтэй болохоор тэрхүү эрх чөлөөг нь өг. Байсгээд л залгаад, мессеж бичээд байх хэрэггүй. Утсыг онцгой тохиолдолд л ашиглах харилцааны хэрэгсэл гэжойлгоорой. Ингэж чадвал тэрээр өөр рүү чинь байсгээд л утас цохиж, яасан, ийсэн гэж санаа нь зовних болно.

No comments:

Post a Comment