Цэс

Tuesday, December 8, 2009

Долоо дахь өдрийн адвентист шиг амьдар



Өөрсдийгөө 7 дахь өдрийн адвентист гэж тодорхойлдог америкчуудын дундаж наслалт 89 буюу жирийн америк хүнээс бүхэл бүтэн арван насаар урт байна. Энэ шашны нэг итгэл үнэмшил бол Бурханаас зээлж авсан бие махбодио баярлуулж байх нь чухал гэж үздэг. Энэ нь тамхи татахгүй байх, архи дарсанд донтохгүй байх, эсвэл чихэр бурмаар хэт цатгахгүй байх явдал юм. Сүсэгтнүүд нь жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо, самар, шош зэрэгт үндэслэсэн цагаан хоолтон байж, хангалттай сайн дасгал хийх ёстой гэж үздэг. Тэд бас өөрсдийн гэр бүл, хамт олондоо маш их анхаарцгаадаг.9. Дадал зуршилтай бол. 100  настнууд бүхий л амьдралынхаа туршид нэгэн төрлийн ажил хэрэг эрхэлж, нэгэн төрлийн хоол ундаа идэж уух зэрэг тогтсон дадал, хэв маягтай байдаг гэж Олшански өгүүлж байна. Өдөр бүр тогтсон цагт унтаж, босох нь ч нас ахихын хэрээр бие махбодийг тэнцвэртэй байлгах бас нэгэн сайн дадал юм. “Нас ахих тусам таны сэтгэл санаа улам бүр доройтож байдаг учраас хэрэв та нэг шөнө хэдхэн цагийн нойр алдсан ч, эсвэл хэтэрхий их архи дарс уусан бол эргээд бие тань хэвийн байдалдаа шилжихэд маш хэцүү, хүндрэлтэй болдог” гэж Ферручи тайлбарласан. Энэ нь таны дархлааны хамгаалалтыг доройтуулж, янз бүрийн ханиад томуу, вирус бактерийн гаралтай үрэвсэл авахад илүү мэдрэмтгий болгодог ажээ.

No comments:

Post a Comment