Цэс

Tuesday, December 8, 2009

Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ? -3

Хэрэв эмэгтэй хүн өөрийг нь хардаад эхэлбэл эрчүүд айж, зай барьдаг. Та түүний үйлдлийг хянаж, мэндлээд зөрсөн эмэгтэй хүн болгохыг “Хэн юм бэ? Яаж таньдаг юм?” гэж шалгаагаад эхэлбэл та хоёрын харилцаанд түгшүүрийн дохио дуугарлаа гэж ойлгоорой. Дээр нь таны хардалт нус нулимс, уйлаан майлаантай хосолбол ямар ч эр хүний тэвчээр барагдана. Гагцхүү тэр эр таны үглэж байгааг сонсдоггүй, таны галзуу мэт авирлаж байгааг хардаггүй бол өөр хэрэг.Эр, эмийн хооронд илжиг бүү жороолТа хоёрын харилцаа бол та хоёрын л асуудал. Энд гуравдагч хүнийг бүү хутгалдуул. Тэр нь таны ээж, эгч, бусад хамаатан садан байж болно. Танай гэр дотор болж байгаа хэрэг тэр дөрвөн хана дотроо л дуусах ёстой. Та хоёрт тулгарсан аливаа асуудлыг өөрсдөө л нүүр нүүрээ тулж сууж байгаад шийд. Хүндрэлтэй асуудал тулгарахаар эмэгтэйчүүд ээж, найз бүсгүйгээсээ зөвлөгөө авахаар яаравчилдаг. Эсвэл хадам руугаа утас цохиж, дэмжлэг хүсч, хүүдээ нөлөөлөөч гэж ятгадаг. Гэтэл энэ нь эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юм. Эрчүүд ээжийнхээ үгэнд орж, буулт хийх тохиолдол гардаг. Гэхдээ энэ байдал удаан ч үргэлжлэхгүй, олон ч давтагдахгүй. Энэ бүхний эцэст таныг ээлжит маргаан, цаашлаад хагацал хүлээх болно.Худал хэлж болно…Ямар ч харилцааг худал үг үгүй хийдэг. Тийм болохоор худал хэлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Заримдаа үнэнийг хэлснээс хэлээгүй нь дээр үе бий. Гэхдээ хэрэв нэгэнт нуусан бол хэсэг хугацааны дараа түүнийг дэлгэх хэрэггүй. Тэр хэрэг аль эрт мартагдсан, олон жил өнгөрсөн ч хамаагүй. Яагаад гэвэл хэдий чинээ урт хугацаа өнгөрсөн байна, хав дарсан үнэнийг дэлгэсний цохилт төдий чинээ хүнд байдаг. Өөрийг нь ийм олон жил хуурч мэхэлж байсныг мэдэхэд хэнд ч таатай байхгүй нь ойлгомжтой. Мөн өөр хэчнээн ч олон юм нуусан юм билээ гэх сэрдлэгэ төрөхийг үгүйсгэхгүй.Би чамд хайртайХайр үгүй бол аз жаргалаа алдахгүй байх, сэтгэлтэй залуугаа дэргэдээ байлгах хэчнээн ч жор байгаад нэмэргүй. Хэрэв та сэтгэлгүй бол ямар ч арга сүвэгчлээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс “Би чамд хайртай” гэдэг үгийг үнэн сэтгэлээсээ ойр ойрхон хэлж байгаарай.

No comments:

Post a Comment