Цэс

Tuesday, December 8, 2009

Дарсны тухай таны ойлголт


Цагаан дарс 
Бараг л өнгөгүй эс бол бага зэрэг шар юм уу шар ногоондуу туяатай дарсийг цагаан дарс гэх бөгөөд
ихэвчлэн бүдэг өнгийн хальстай усан үзэм түүхий эд нь болдог. Хийхдээ усан үзэмний шүүсийг л
 ашигладаг ба исэлэглүүн амттай байдаг учир уухаас гадна загас амталлахад ашиглагддаг.

Улаан дарс 

Тунгалаг улаан, гүн чернэллэн ягаан, улаан өнгөтэй. Цагаан дарснаас илүү хуурай байх ба хар болон
 улаан усан үзмээр хийдэг. Хийхдээ усан үзмийг бүхлээр н дардаг учир хальцнийх нь улаан өнгө ордог.
Махан хоол амтлахад хэрэглэгддэг. Мөн хөргөвөл гашуурах гээд байдаг талтай учир хөргөх нь буруу.

УДЭТ-ын жvжигчин Г.Отгонцэцэг


ино драмын урлагт хєл тавьж єєрийн гэсэн єнгє тєрх, авъяасаараа олонд танигдсан залуу жvжигчдийн нэг бол яах аргагvй УДЭТ-ын жvжигчин Г.Отгонцэцэг. "Хувьсал продакшнаар овоглож урлагийн тайзнаа хєл тавьж байсан нь саяхан ч олон кино жvжгийнхээ дvрээр залуусын сэтгэлийг эзэмдээд буй. Тэрээр сvvлийн vед ардын дуу дуулж олонд хvргэсэн нь тvvнийг дууны урлагт хvч vзэхээр шийдсэн гэх таамаг тєрvvлсэн

Эрчvvд чухам юу хvсдэг вэ?-2

Хамтатгах
Энэ ухаалаг хvv єєрийнхєє хайртай бvсгvйн дvр тєрхийг сэтгэлдээ єєрийнхєєрєє зурж бий болгосон байдаг. Гол нь ямар багийг сонгох авсан нь сонин. Тэр бvсгvй нь голдуу “Муза” буюу гоо vзэсгэлэнт сэтгэлийн охин тэнгэр юм уу эсвэл бvр эсрэгээр хамгийн дvрсгvй охины /тэдэнд ухаантай, дайчин, инээмтгий бvсгvйчvvд таалагддаг/ дvрээр буусан байдаг. Хайр дурлалын тоглоомонд тvvнээс гайхамшигтай сайхан санаа, тэвчээр, уйгагvй оролдлогыг хvлээх нь цагийн гарз. Гэхдээ тvvнтэй орон дотроо ертєнцийн зvсэн зvйлийн хов живийг чєлєєтэй чалчиж болно. Харин ингэж чалчих vед нь ярианыхаа сэдвийг зохих хvрээнд нь барихгvй бол янагийн шєнє чинь марзан яриа, онигооны шєнє болоод єнгєрчихєж мэднэ шvv.

Эрчvvд чухам юу хvсдэг вэ?


Эрчvvд чухам юу хvсдэг вэ?

Ийм асуултыг бvсгvйчvvд бид єєртєє олонтаа тавьж, найзуудаасаа ч сэмхэн асуух нь бий . Vнэндээ хvлэг болгон жороогvй гэдэг шиг, эр хvн бvр єєр хоорондоо огт адилгvй єєр, єєр хvсэл, таашаалтай. Тиймээс яг тухайн эр хvнд таарах жорыг олохын тулд бvсгvйчvvд бид одон зурхай сонирхохоос єєр аргагvйд хvрдэг шvv дээ.

Би инээмсэглэх дуртай



Гоёхон сарнайн дэлбээг
Гэгээ цацартал инээмсэглэж чадна
Гуниг цагирагласан харцанд
Галыг сэргэтэл инээмсэглэж чаднаа.

Битгий уйлуулаарай..Эрчүүддээ хандсан шүлэг



Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорой

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ.

Хайрын сайхан 4-н мөртүүд...


Гомдох тусмаа хайралдаг нь
Голт зүрхний дурлал юм уу
Холдох тусмаа тэмүүлдэг нь
Хорьж болдоггүй сэтгэл юм уу...

Охиноо бүү харамлаа...

Охиноо бүү харамлаа

Сэтгэлийн алтан учгаа бүсгүй үр нь задаллаа
Сэмрэн хайлах сэтгэл дэх хос баганаа оллоо
Сэвэлзүүр салхи шиг догдлоод гэртээ тогтож чадахгүй нь ээ
Сэтгэл цагаахан ижий минь охиноо бүү харамлаа.

Хөлгөн их удамдаа намтар нэгээр нэмэх гэсэн юм би
Хүрэл тоонот гэрээс чинь хэт цахиур залах гэсэн юм би
Хөх тэнгэр мэт аав таньдаа мөргөх гэсэн юм би
Хүнийх л болно шүү дээ охиноо бүү харамлаа.

Энхрийлэн байж өмсгөсөн буруу энгэртэй дээлийг тань
Эсэргүүцсэндээ бишээ жамыг дагаад тайллаа
Энхрийлэн байж өсгөсөн ээж аавдаа охин нь
Эцсээ цуцтал ч болтугай шүлгэн цацал өргөнөө
Охиноо бүү харамлаа....

Зурагнууд

Турах нь зөв хооллолтоос эхтэй


Долоо дахь өдрийн адвентист шиг амьдар



Өөрсдийгөө 7 дахь өдрийн адвентист гэж тодорхойлдог америкчуудын дундаж наслалт 89 буюу жирийн америк хүнээс бүхэл бүтэн арван насаар урт байна. Энэ шашны нэг итгэл үнэмшил бол Бурханаас зээлж авсан бие махбодио баярлуулж байх нь чухал гэж үздэг. Энэ нь тамхи татахгүй байх, архи дарсанд донтохгүй байх, эсвэл чихэр бурмаар хэт цатгахгүй байх явдал юм. Сүсэгтнүүд нь жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо, самар, шош зэрэгт үндэслэсэн цагаан хоолтон байж, хангалттай сайн дасгал хийх ёстой гэж үздэг. Тэд бас өөрсдийн гэр бүл, хамт олондоо маш их анхаарцгаадаг.9. Дадал зуршилтай бол. 100  настнууд бүхий л амьдралынхаа туршид нэгэн төрлийн ажил хэрэг эрхэлж, нэгэн төрлийн хоол ундаа идэж уух зэрэг тогтсон дадал, хэв маягтай байдаг гэж Олшански өгүүлж байна. Өдөр бүр тогтсон цагт унтаж, босох нь ч нас ахихын хэрээр бие махбодийг тэнцвэртэй байлгах бас нэгэн сайн дадал юм. “Нас ахих тусам таны сэтгэл санаа улам бүр доройтож байдаг учраас хэрэв та нэг шөнө хэдхэн цагийн нойр алдсан ч, эсвэл хэтэрхий их архи дарс уусан бол эргээд бие тань хэвийн байдалдаа шилжихэд маш хэцүү, хүндрэлтэй болдог” гэж Ферручи тайлбарласан. Энэ нь таны дархлааны хамгаалалтыг доройтуулж, янз бүрийн ханиад томуу, вирус бактерийн гаралтай үрэвсэл авахад илүү мэдрэмтгий болгодог ажээ.

Өглөөний хоолондоо эрдэнэ шиш, овъёосоор баялаг хүнс ид

Ер нь өглөөд арвай, буудай ихтэй хоол цай хэрэглэх нь настайчуудыг өдрийн турш цусан дахь чихрийн түвшингээ хэвийн хэмжээнд байлгахад тустайг саяханы хийсэн судалгаагаар тогтоожээ.  Ийм хоол хүнс хэрэглэж хэвшсэн хүмүүсийн хувьд хөгшрөлтийг хурдасгаж өгдөг нэг шалтгаан болох чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна.5. Дор хаяж зургаан цаг унтаж бай. Өдрөө уртасгахын тулд нойроо хэмнэж, илүү цаг гаргаж байхын оронд амьдрах хугацааг тань уртасгах он жилүүдийг нэмэхээ бод. “Нойр бол бидний бие организмыг хэвийн байлгаж, эд эсүүдийг эдгээж сэргээх хамгийн чухал үйл ажиллагааны нэг юм. Настайчууд доод тал нь зургаан цаг унтах ёстой гэдгийг бид тооцоолж гаргасан” гэж Ферручи хэлсэн. Нэгэн зууныг хүрч насалсан урт настанууд нойрыг яах аргагүй хамгийн нэгдүгээрт байх ёстой зүйл гэж тэмдэглэх нь зайлшгүй биз ээ.

Тэтгэвэрт битгий гар

“Нийгэмд хүмүүс гэнэт ажил хийхээ больцгооход хэт таргалалт, зүрх судасны төрлийн өвчин тусах магадлал тэтгэвэрт гарсны дараа пуужин шиг л шуугиад ирдэг гэдгийг баримт, судалгаа харуулдаг” гэж Балтиморын Наслалтын судалгааны албаны захирал Льюжи Ферручи хэлж байна. Италийн Чианти муж 100 хол давсан настнуудын тоогоороо маш өндөр хувьтай. Тэндхийн хүмүүс амралт чөлөөт цагаа бусдаас арай өөрөөр өнгөрүүлдэг. Энэ хүмүүс тэтгэвэрт гараад өдрийн ихэнхи цагийг жимс ногоогоо тарьж, арчлах зэргээр ферм дээрээ ажиллаж өнгөрөөдөг. Тэд хэзээ ч идэвхигүй, зүгээр суудаггүй. Та “би тэгж жимс ногоо тарьж арчилж чадахгүй” гэж бодож байна уу? Тэгвэл ач гучийнхаа цэцэрлэг, сургуульд тусалж, эсвэл янз бүрийн төрийн бус байгууллагуудад сайн дурын ажилтан хийж болно шүү дээ.

Таныг 100 наслахад туслах эрүүл мэндийн 10 дадал

аныг хэр урт наслахыг тодорхойлох хамгийн том хүчин зүйл бол таны ген биш, харин хэрхэн зөв сайн амьдарч ирсэнд байдаг ажээ. Та итгэхгүй байна уу?


Английн Эрүүл мэндийн сэтгүүлд 20,000 хүнээс авсан судалгаагаар даралт харвах эрсдлийг дараах дөрвөн зүйлийг хийснээр тавин хувь бууруулж чадна гэжээ. Үүнд өдөрт 30 минут идэвхитэй хөдөлгөөнтэй байх, өдөрт 5 удаа ногоо, жимсээр элбэг хоол идэх, тамхи татахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх гэжээ.
Урт наслахын тулд та дээрх энгийн арга замуудыг хэрэгжүүлэхээс гадна судлаачдын олж тогтоосноор 100-н настнууд идэж уух, алхаж хөдлөх, стресс хямралыг даван туулах  тодорхой арга барилтай байдаг аж. Эдгээрийг бид өөрсдийн насжих үйл явцыг илүү сайжруулахдаа ашиглаж болох юм. Мэдээж 100 насыг зооглох нь таны эцэг эх ингэж өндөр насалсан эсэхтэй холбоотой. Гэвч Бостоны Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Томас Пэрлс таныг хүний генд нөлөөлөхөөр маш хүнд өвчин л тусаагүй бол та дор хаяж 90-н насыг төвөггүйхэн хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харин таны эцэг эх, өвөө эмээ чинь архаг тамхичид байсан бол тэд өөрсдийн наслах ёстой насандаа ч хүрч чадалгүй өөд болцгоосон байж магадгүй. Ийм учраас та доорх 10 дадлыг эзэмшиж өдөр бүр хэрэгжүүлснээр тэрхүү гурван оронтой тоонд өлхөн хүрнэ.

Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ? -3

Хэрэв эмэгтэй хүн өөрийг нь хардаад эхэлбэл эрчүүд айж, зай барьдаг. Та түүний үйлдлийг хянаж, мэндлээд зөрсөн эмэгтэй хүн болгохыг “Хэн юм бэ? Яаж таньдаг юм?” гэж шалгаагаад эхэлбэл та хоёрын харилцаанд түгшүүрийн дохио дуугарлаа гэж ойлгоорой. Дээр нь таны хардалт нус нулимс, уйлаан майлаантай хосолбол ямар ч эр хүний тэвчээр барагдана. Гагцхүү тэр эр таны үглэж байгааг сонсдоггүй, таны галзуу мэт авирлаж байгааг хардаггүй бол өөр хэрэг.Эр, эмийн хооронд илжиг бүү жороолТа хоёрын харилцаа бол та хоёрын л асуудал. Энд гуравдагч хүнийг бүү хутгалдуул. Тэр нь таны ээж, эгч, бусад хамаатан садан байж болно. Танай гэр дотор болж байгаа хэрэг тэр дөрвөн хана дотроо л дуусах ёстой. Та хоёрт тулгарсан аливаа асуудлыг өөрсдөө л нүүр нүүрээ тулж сууж байгаад шийд. Хүндрэлтэй асуудал тулгарахаар эмэгтэйчүүд ээж, найз бүсгүйгээсээ зөвлөгөө авахаар яаравчилдаг. Эсвэл хадам руугаа утас цохиж, дэмжлэг хүсч, хүүдээ нөлөөлөөч гэж ятгадаг. Гэтэл энэ нь эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юм. Эрчүүд ээжийнхээ үгэнд орж, буулт хийх тохиолдол гардаг. Гэхдээ энэ байдал удаан ч үргэлжлэхгүй, олон ч давтагдахгүй. Энэ бүхний эцэст таныг ээлжит маргаан, цаашлаад хагацал хүлээх болно.Худал хэлж болно…Ямар ч харилцааг худал үг үгүй хийдэг. Тийм болохоор худал хэлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Заримдаа үнэнийг хэлснээс хэлээгүй нь дээр үе бий. Гэхдээ хэрэв нэгэнт нуусан бол хэсэг хугацааны дараа түүнийг дэлгэх хэрэггүй. Тэр хэрэг аль эрт мартагдсан, олон жил өнгөрсөн ч хамаагүй. Яагаад гэвэл хэдий чинээ урт хугацаа өнгөрсөн байна, хав дарсан үнэнийг дэлгэсний цохилт төдий чинээ хүнд байдаг. Өөрийг нь ийм олон жил хуурч мэхэлж байсныг мэдэхэд хэнд ч таатай байхгүй нь ойлгомжтой. Мөн өөр хэчнээн ч олон юм нуусан юм билээ гэх сэрдлэгэ төрөхийг үгүйсгэхгүй.Би чамд хайртайХайр үгүй бол аз жаргалаа алдахгүй байх, сэтгэлтэй залуугаа дэргэдээ байлгах хэчнээн ч жор байгаад нэмэргүй. Хэрэв та сэтгэлгүй бол ямар ч арга сүвэгчлээд үр дүнд хүрэхгүй. Тиймээс “Би чамд хайртай” гэдэг үгийг үнэн сэтгэлээсээ ойр ойрхон хэлж байгаарай.

Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ? -2

Эрчүүд танд мөрдөгдөж бус, харин таныг ангуучилж байх тавилантай улс хойно яая гэхэв.Чөлөөт цагаа өөрийн дураар өнгөрөөх эрхийг нь хүндэтгэЭрчүүд эрх чөлөөг эрхэмлэсэн ард түмэн болох тухай дээр өгүүлсэн. Тэд чөлөөт цагаа ч өөрийн тааллаар өнгөрөөхийг хүсдэг. Заримдаа бүсгүйчүүд бүхий л санаачйлгыг гартаа авч, энэ долоо хоногт төдийгүй, ирэх долоо хоногт хамтдаа юу хийхийг төлөвлөж эхэлдэг. Сэтгэлтэй залуу чинь энэ амралтын өдөр ямар нэг зүйл төлөвлөөгүй байгаа ч энэ нь таны үгээр амарна гэсэн үг бас биш. Амралтын өдрөөр юу хийх, хаашаа очих, юу үзэхийг нь заагаад эхэлбэл ямар ч эрд таалагдахгүй. Тиймээс эрх чөлөөнд нь бүү халд. Үүний оронд ямар санаа оноотой байгааг нь сонирх. Эс тэгвэл та хоёр олон амралтын өдрийг хамтдаа өнгөрөөхгүй.Хав дарах ёстой сэдэвЭлдэв зүйлийн тухай чалчих эмэгтэйчүүдийн хүсэл хязгааргүй. Заримдаа тэд эрчүүдийн таашаадаггүй тийм сэдвээр ч ярьж гардаг. Ийм сэдвүүдийн нэг нь секс юм. Энэ нь эрчүүд сексийн тухай ярих дургүй гэсэн үг биш л дээ. Гагцхүү хэнтэй ямар үед ярих нь тэдний хувьд чухал байдаг. Ер нь эр, эмийн хоорондох асуудал бол тэдний л асуудал бөгөөд бусдад хүртээлгүй. Хэрэв та хайртай залуутайгаа шөнийг хэрхэн өнгөрөөдөг тухай найз бүсгүйдээ сонирхуулахаар шийдсэн бол энэ яриа та хоёрын хооронд л үлдэнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Энэ тухай найз залуу чинь мэдэх юм бол таагүй юм болох нь гарцаагүй.Хардалт гэж юу байдаг юм?Эрчүүд бүгдээрээ хувиа хичээгчид. Хувиа хичээгч учир хартай байдаг. Гэхдээ тэд өөрсдөө хардуулах дургүй. Хэрэв эмэгтэй хүн өөрийг нь хардаад эхэлбэл эрчүүд айж, зай барьдаг. Та түүний үйлдлийг хянаж, мэндлээд зөрсөн эмэгтэй хүн болгохыг “Хэн юм бэ? Яаж таньдаг юм?” гэж шалгаагаад эхэлбэл та хоёрын харилцаанд түгшүүрийн дохио дуугарлаа гэж ойлгоорой. Дээр нь таны хардалт нус нулимс, уйлаан майлаантай хосолбол ямар ч эр хүний тэвчээр барагдана. Гагцхүү тэр эр таны үглэж байгааг сонсдоггүй, таны галзуу мэт авирлаж байгааг хардаггүй бол өөр хэрэг.Эр, эмийн хооронд илжиг бүү жороолТа хоёрын харилцаа бол та хоёрын л асуудал

Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ?


Хүмүүс учирдаг, дурладаг, гэр бүл болдог. Гэхдээ бас хэрэлддэг, хагацдаг. Хайртай залуугаа дэргэдээ байлгахыг хэчнээн их хүсч чармайсан ч тэр эргэж харах ч үгүй одох нь түгээмэл. Энэ нь үй олон шалтгаантай бөгөөд зүгээр л “зан араншингийн хувьд таарсангүй” гэх тайлбар үнэндээ хангалтгүй юм. Хэргийн учрыг олохын тулд нухацтай дүн шилжилгээ хийх хэрэгтэй. Хайрлах, хайрлуулахыг хүсч байгаа эмэгтэйчүүд бидний дор өгүүлэх зөвлөмжийг анхааралтай уншихад илүүдэхгүй. Хайр дурлал бол ор хөнжлийн төдий асуудал биш, харин ихээхэн хариуцлагатай, чимхлүүр ажил юм. Өөрөөр боддог хүнийг таатай зүйл хүлээхгүй нь ойлгомжтой. Тулгын гурван чулууДэргэд нь буй эмэгтэй хүн гурван хүнийг орлуулж чадаж байвал, бүр тодруулбал гурван үүргийг гүйцэтгэж чадаж байвал эрчүүдэд таалагддаг. Энэ бол нууц амраг, ээж, найз юм. Гэхдээ хамгийн гол нь энэ гурван үүргийг жигд гүйцэтгэх ёстой. Хэрэв аль нэг тийш хазайж, нэг үүрэг нь давамгайлж эхэлбэл хайрт залуу чинь айсандаа зугатаж магадгүй. Бүх юмыг донжийг нь олж хийж чаддаг гайхамшигтай нууц амраг. Оймсыг нь оёж, цамцыг нь индүүдээд ажил руугаа гарахад нь амжилт хүсдэг ээж. Хэрэгтэй үед нь сонсдог, үнэтэй зөвлөгөө өгдөг, хүнд бэрх нөхцөлд тусалж чаддаг найз. Энэ бол төгс бус эр хүнд зориулагдсан төгс эмэгтэй мөн.Оройн хоолонд юу өгөх вэ?Эр хүний зүрхэнд ходоодоор нь дамжиж хүрдэг гэдэг гарцаагүй үнэн. Та гал тогооны өрөөндөө эзэн баймааж түүний сэтгэлийг өөртөө татна. Анх танилцахдаа өндөг шарахаас өөр юу ч хийж чаддаггүй байсан бол энз дутагдлаа даруй залруулахгүй бол горьгүй. Хэрэв та “Би хоол хийж чаддаггүй ш дээ”, “Ресторанд очиж хооллоё” гэх зэрэг үг урсгаад байвал амттай хоолны тансаг үнэр ханхалсан өөр гэрийн эзэгтэйд хайртай залуугаа алдана гэж мэд.Тэд бүгд ангуучидЭрчүүд мөн чанарынхаа хувьд бүгдээрээ ангуучид. Тэд энэ үүргээ умартсан ч хамаагүй дотоод сэтгэлд нь анд гарах хүсэл, өөрөөс нь зугатан одож буй анг мэдрэх мэдрэмж нуугдаастай байж л байдаг. Таныг ан гэж хэлэх гээгүй л дээ. Гэхдээ та яг л ангуучийн хараанд өртсөн ан шиг биеэ авч явах хэрэгтэй. Хайртай хүнээ өөртөө ойртуул, гэхдээ зай барь. өөрт нь тийм ч амар олдохгүй, нэлээд эрэл нэхэл болохгүй бол гррьгүй гэдгийг ойлгуул. Хачирхалтай нь эрчүүд танилцсан эмэгтэйгээ орондоо оруулахыг хүсдэг ч эхэлж санаачилга гаргадаг хүнээс дөлдөг. Тиймээс түүнд ангуучлах боломж олго. Тэгвэл хайртай залууд чинь, танд ч мөн адил сонирхолтой байх болно.Өөрийгөө битгий гаргуунд нь хаяДэргэд нь байгаа эр хүн өөрөөс нь хаашаа ч холдохгүй гэж эмэгтэйчүүд эндүүрч, гадаад үзэмжиндээ анхаарал тавихаа болих тохиолдол цөөнгүй гардаг. Хэргийн учир зөвхөн бие галбиртаа биш л дээ. Аль өнгөрсөн зуунд л тос толбо болсон, бүр дээр үеийн халаатны өөдсөөр нөхсөн хуучин халаатаа хаягтун. Та гэртээ телевизор үзээд сууж байгаа ч хамаагүй эмэгтэй хүн гэдгээ бүү март. Эрчүүдэд өөртөө анхаарал тавьдаг, арчилгаатай, цэвэр цэмцгэр бүсгүйчүүд таалагддаг.Haд руу битгий залга!Ихэнх эмэгтэйчүүд хайртай залуу руугаа улиг болсон элдэв мессеж бичиж залхаадаг. “Ажил чинь яаж байна?”, “Чи хаана байна?”, “Хэзээ ажил чинь тарах юм?” гэх мэт мессеж эрчүүдэд түвэгтэй санагддаг. Тэд өөрсдийг нь хэн нэгэн (хайртай бүсгүй нь ч хамаагүй) хянаж цагдаж байхыг тэвчдэггүй. Тэдэнд эрх чөлөө ус агаар мэт хэрэгтэй болохоор тэрхүү эрх чөлөөг нь өг. Байсгээд л залгаад, мессеж бичээд байх хэрэггүй. Утсыг онцгой тохиолдолд л ашиглах харилцааны хэрэгсэл гэжойлгоорой. Ингэж чадвал тэрээр өөр рүү чинь байсгээд л утас цохиж, яасан, ийсэн гэж санаа нь зовних болно.

Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг

Хүмүүсийн дундаас олны хайр хүндэтгэл, анхаарлыг татахыг хүсдэггүй хүнийг олох хэцүү. Хүн төрөлхтөн үүсэн хөгжиж өнөөг хүрэх хүртлээ гоо сайхан, таашаалыг нэг л адил үнэлж цэгнэн хүндэтгэн дээдэлсээр ирсэн. Чиний гадаад дүр төрх, биеэ авч яваа байдал чиний нэрийн хуудас л гэсэн үг. Хэн ч байлаа гэсэн хэн нэгэнтэй харьцахдаа эхлээд гадаад дүр төрхийг нь харан ерөнхий дүгнэлтэнд хүрч хэрхэн хандах, харьцахаа тодорхойлдог. Иймээс чи өөрийн нэрийн хуудсыг гайхалтай сайхан бас өнгө үзэмжтэй байлгах шаардлагатай болж байна. Энэ бүхнийг бий болгох тийм ч хялбар биш. Yүний тулд чи орчин үеийн хэв маягаар хувцаслаж, үнэтэй гутал өмсөж, тансаг гоо сайхны хэрэглэл хэрэглэх шаардлагагүй. Гоо сайхан гэдэг чинь энэ бүгдээр хязгаарлагддаг юм биш. Мөн тарган туранхай, өндөр нам, майг хөлтэй, том хамартай, царай муутай байх нь ч бас гол зүйл биш юм. Хүн дотроосоо гоо сайхан, сэтгэл амгалан, ихэмсэг бардамхан байх явдалд л үзэсгэлэнтэй сайхан харагдахын нууц оршдог юм.

Бүсгүй хүн тансаг сайхан эдлэл, хэрэглэлээрээ биш харин орчин тойрондоо хэрхэн яаж тааламжтай уур амьсгал бүрдүүлж чадаж байгаагаараа олонд үнэлэгдэж чаддаг байх ёстой. Харамсалтай нь манай охид бүсгүйчүүд энэ тухай огт боддоггүй гэхэд хилсдэхгүй. Жүжигчин Сувдыг бодоод үз л дээ. Тэр хүн өдгөө хэдий нас ахисан ч гэсэн ямар ч залуу охины хажууд сайхан харагдаж чаддаг. Энэ бол миний хэлээд байгаа дотоод гоо сайхантай холбоотой зүйл.

Гоо сайхны орон болсон Францад ийм үг байдаг юм. Царай муутай эмэгтэй хүн гэж байдаггүй харин арчаагүй эмэгтэй хүн гэж байдаг. Энэ хэдийгээр хатуу ч гэсэн үнэн үг билээ. Охид болгонд бусдаас ялгарах давуу тал сайхан чанар байдаг. Yүнийгээ л олж өдөр бүр тордон үр шимийг нь хүртэх хэрэгтэй.

Алдаа дувагдалгүй хүн хэн байх вэ. Харин үүнийгээ даван дийлж өөрөө өөрийнхөө эзэн болох хэрэгтэй. Мэдээж гадаад өнгө үзэмжиндээ хангалттай цаг зарцуулж сурах шаардлагатай. Энэ бүхнийг өөрөө өөртөө цогцлуулан бүрдүүлж чадсанаар чи эргэн тойрныхоо дунд дур булаам нэгэн болохоос гадна тохь тухтай сайхан орчинг бүрдүүлэгч байж хүн бүрийг соронзон мэт татаж чаддаг нэгэн болж чадна. Иймээс дахин сануулахад гадаад өнгө үзэмждээ анхаарахаас гадна дотоод ертөнцөө гэрэлтүүлэн гийгүүлэхээ бүү мартаарай.


Итгэж сур

Єєрєєр хэлбэл та урьд нь хэн нэгэнд итгэдэггvй байсан бол одоо єєрийгєє єєрчилж, хvнд итгэж сур. Таны амьдрал итгэлийн хvчээр цоо шинээр эхлэхийг мэдрэх болно. Хэн нэгэнд итгэхгvй л бол тvvнийг хайрлаж чадахгvй.
Учир нь итгэл байхгvй бол та амгалан тайван бус, хартай сэжиглэмтгий болж нєгєє хvндээ хууртахаас байнга айдаг болно. Энэ нь харьцаанд тэсэхийн аргагvй дарамт vvсгэж, нєгєє хvн тань єєрийгєє занганд орсон мэт сэтгэж эсвэл байнгын тvгшvvрт автах болно. Зарим хvмvvс харьцаа нь тасарчих вий гэж vргэлж айж байдгаас харьцаа нь аяндаа хэврэгшин нэг л єдєр vнэхээр тасардаг. Амьдралын олон бэрхшээлийг шийдэж болох арга зам нь єєртєє, ханьдаа амьдралд итгэж сурах явдал гэдгийг зvрхний тарни болгож аваарай.

Хайраа илэрхийлж бай

Хvмvvст тохиолддог хамгийн том бэрхшээлvvдийн нэг нь тэд хайрлаж чаддаггvйд биш харин єєрсдийн мэрдэмжээ илэрхийлэн гаргаж чаддаггvйд, бие биетэйгээ харьцаж чаддаггvйд байдаг. Энэ нь хvмvvсийн дунд оршдог хамгийн тvгээмэл “євчин” гэдгийг хvлээн зєвшєєрєхєєс аргагvй. Бид бие биедээ юу мэдэрч байгаагаа ярьдаггvй, бусдын бидэнд юу хэлэх гэж байгааг ч анхаарч сонсдоггvй. Орой болмогц тус тусдаа зурагт vзэн сууцгаадаг. Энэ нь vргэлжилсээр бид жинхэнэ ёсоор харьцахгvй болж эцэст нь жинхэнэ ёсоор хайрлалцаж чадахаа болиход хvргэдэг.
Хэрвээ бид харьцаж, сэтгэлээ илэрхийлж чадахгvй л бол хайрыг єгч, авч ч чадахгvй. Єєрєєр хэлбэл, хайрлана гэдэг нь харилцан санаа бодлоо хуваалцана гэсэн vг. Та сэтгэлээ дотроос нь тvгжээд байвал єєрєє зожиг, дарамттай хvн болоод зогсохгvй ойр дотны хvмvvстээ танд туслах, таныг дэмжих боломж олгохгvй. Мэдээж бид єєрсдєє сэтгэлээ илэрхийлэхгvй бол харьцаа тогтоож чадахгvй шvv дээ. Хэрвээ хоорондоо санаа бодлоо хуваалцвал амьдрал хэмээх аялал тийм ч хvнд хэцvv биш гэдгийг санаж яваарай.

Хайр бол vнэнч байх явдал
Хvмvvс хайрыг нэг тийм уян зєєлєн, романтик зvйл гэж ихэнхидээ тєсєєлдєг. Гэтэл хайр бол vvнээс хавьгvй илvv их зvйл юм. Хайр гэдэг харьцаандаа vнэнч, тууштай байх явдал юм. Та хэн нэгнийг vнэнээсээ хайрладаг бол тvvнтэй харьцах харьцаандаа vнэнч байх хэрэгтэй. Ямар ч харьцаанд хєєрєл ба уналт, сайн муу цаг тохиодог бєгєєд чухам ийм vеvдийг хэрхэн даван тvvлсанаас харьцааны амьдрах чадвар шалтгаална.
Хоёр хvн маргалдах бvртээ харьцаагаа тасална гэж сvрдvvлээд байвал эрт орой хэзээ нэгэн цагт энэ харьцаа дуусч л таарна. Та хэн нэгэнд, ямар нэг зvйлд vнэн л юм бол тvvнээ орхих хувилбар байх ёсгvй гэж ойлгож болно. Vнэнч чанар бат бєх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж єгдєгийг та амьдрал дээрээс бэлхнээ харж болдгийг ахин санаарай.

Хvндэтгэл нь хайрыг бий болгодог


Хэн нэгнийг ямар нэг зvйлийг хайрлахын тул эхлээд заавал хvндэтгэх хэрэгтэй. Vvний тулд эхлээд єєрийгєє хvндэлж сурах нь зvйтэй. Єєрийгєє хvндлэхгvй бол єєрийгєє хайрлаж чадахгvй. Тэгэхээр юуны тvрvvнд би єєрийгєє хvндэлж, хайрлаж байна уу, гэж єєрєєсєє осууж, єєрийгєє хvндлэх сэтгэлийг бий болгох, тєлєвшvvлэх аргыг байнга хэрэглэж сур.
Би єєрийнхєє юуг хvндэлдэг вэ гэж асуухад ухаан санаа тань хvмvvсийн таньд таалагддаггvй талууд дээр нь биш хvндэлмээр тал дээр нь тєвлєрч эхэлнэ. Vvний дvнд та хvмvvст агуу хайраар хандах болно. Хvн гээч амьтан єєртєє, бусдад, амьдралд хvндэтгэлгvй хандсанаас хорвоогийн хайр энэрэлийг vгvй болгодог. Иймээс та эхлээд єєрийгєє ойлгож, хvндэлвэл хайр аяндаа таниас ундран гарах болно.

Хайрлуулах тєлєвлєгєє

Хайрлуулах тєлєвлєгєє

Хайр бол хамгийн хvчтэй мэдрэмж. Эцэг эх, ах дvv, найз нєхєд, мєн хар элгийн хvнээ хайрлах тэр агуу сэтгэл дээр хvмvvс бидний амьдралын утга учир, амьд явахын учир шалтгаан оршдог билээ. Товчхондоо та хайрлуулахыг хvсч байгаа бол єєрєє эхлээд хайрла. Бусдыг хайрлах сэтгэл агуу юм. Гзвч амьдралын эгэл єдрvvдэд бид эд хєрєнгє, албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайрын жинхэнэ мєн чанарыг умартдаг нь цєєн биш.

Эсвэл хэн нэгэнд сэтгэл алдравч хайрлаж, хайрлуулж чадахгvй явсаар єдєр хоногуудыг ардаа орхидог. Эсвэл магадгvй таны сэтгэл зvрх хэн нэгний зvрхний дуудлагад хариулахаас татгалзаж байгаа бол, эсвэл ерєєс хайр бол зєвхєн шаналалаас єєрийг авчирдаггvй гэж боддог бол та зєвхєн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Vvний тулд эртнээс мэргэдийн бидэнд зєвлєсєєр ирсэн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой.

Бодол санааныхаа хvчийг мэдэр
Бид юун тухай бодож байна, тvvнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгvй баримт. Та муу санаа агуулбал муу, муухайг мэдэрч, сайн сайхныг мэдэрвэл баяр баясгалан мэдэрч, аз жаргалтай болдог. Бодол санаа тань хайраар дvvрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгvй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол, итгэл vнэмшлээ єєрчилж болно.
Бодол санаа, vйл хєдлєлийг, vйл хєдлєл зан vйлийг, зан vйл нь хувь заяаг бvтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу хайрыг мэдэрч, мэдрvvлж сурахад эхлээд бодол санаагаа зєв болгож, бодол санааныхаа агуу их хvчийг мэдрээрэй.

Уруул будалт

ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ УРУУЛАА ЯМАР ХЭЛБЭРЭЭР БУДСАНААР НЬ ШИНЖИХҮЙ



-Таны найз бүсгүйн уруулын будгийн үзүүр нь мохоогүй байвал төлөв даруу, ажил хэрэгч, жижиг сажиг зүйлд эргэлдэггүй, юу хэрэгтэйгээ сайн мэддэг эмэгтэй юм.
-Өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг, ажилсаг, цэвэрч нямбай эмэгтэйн уруулын будгийнх нь үзүүр мохсон байдаг. Харамсалтай нь ийм эмэгтэй хошин шог яриа ойлгохдоо тааруу.
-Тогтворгүй зантай, өөртөө итгэлгүй, санал бодлоо бусадтай хуваалцдаггүй эмэгтэйн уруулын будаг нь үзүүр ч үгүй, хэлбэр галбиргүй байдаг.
-Их зантай, бусдын санаа бодлыг үл ойшоодог эмэгтэйн уруулын будаг нь хурц үзүүрлэсэн харандааны үзүүр шиг л байдаг.
-Өөдрөг үзэлтэй, байнга баяр баясгалантай, шулуун шударга зантай эмэгтэйн уруулын будаг бага зэрэг мохсон байдаг. Гэвч ийм эмэгтэй гэрийн ажилд тааруу.
-Овсгоотой боловч, тэр бүрий тооцоотой байж чаддаггүй эмэгтэйн уруулын будаг нь үзүүргvй, харин ташуу хэлбэртэй байдаг. Ийм эмэгтэй их зөгнөлч бөгөөд дотны найзуудаа уучилж чаддагаас гадна эрчүүдээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай.
- Харин уруулын будаг нь шовх хэлбэртэй байвал, та өөрийгөө азтайд тооцож болно. Ийм эмэгтэй төлөв даруу, сайхан ааш зантай, амьдрал нь баяр баясгалангаар дүүрэн.
-Хэрэв найз бүсгүй тань уруулаа огт буддаггүй бол та гутрах хэрэггүй. Эмэгтэй хүний дотоод сэтгэл хэзээ ч тайлагдашгүй нууцлаг оньс.

Тату

Tuesday, December 1, 2009

Амттай бас ашигтай : Зөгийн бал

Өглөө бүр уухад ходоод гэдсэнд сайн гэж зарим хүний зөвлөдөг зөгийн бал айл бүрийн хөргөгчинд бий. Өглөө бүр уухаасаа илүү нүүр арьсандаа л илүү түрхдэг болохоор уухад ямар ид шидтэйг нь сайн мэдэхгүй юм. Харин гоо сайханд бол янзтай шүү.

Зөгийн балыг миний хувьд тун олон хэлбэрээр ашигладаг. Хааяа нэг саунд суухдаа бүх биедээ бага зэрэг түрхээд суусны дараа арьс зөөлөрч, ядаргаа тайлагдах шиг болдог юм. Бүсгүй та ч миний туршлагаас туршаад үзээрэй.

Биедээ, нүүрэндээ, үсэндээ гээд ер нь саунд суухдаа би баланд унасан зөгий шиг болчихдог гэхэд хилсдэхгүй. Арваад минут яс сууж аваад гарч ирээд бүлээн шүршүүрт орчихдог юм. Үс намилзаад, арьс зөөлрөөд, ямар сайхан гээч.

Мөнгөө яаж тогтоох вэ?

Мөнгөө алдах амархан, олох нь харин бэрх. Олсноо тогтооно гэдэг түүнээс ч хялбаргүй. Олсон мөнгөө тогтоосой гэж хүсч байгаа бол дараах хэдэн санамжийг дагаарай гэж зөвлөе. Энэ нь шашны ёс жаяг биш, энергийн урсгалыг тогтоон барих тухай зөвлөмж юм шүү.

* Юун түрүүнд, түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлга. Зоосон мөнгө, бутархай төгрөг ч атугай байж байг. Түрийвчин дэх бүх мөнгө чинь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй шүү.

* Орлого олсон өдрөө нэг ч төгрөг бүү үр. Бүгдийг нь түрийвчиндээ, гэртээ бүтэн хонуул. Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг байсныг санахад илүүдэхгүй. Учир нь, таны энергид дассан мөнгө “хамаатнуудаа” дууддаг аж.

Инээмсэглэ

эргэлэн цовоо явахад хад чулуу хүртэл дуулна.
Сэтгэл эмзэг явахад гитар хүртэл уйлна...

Урт насалж, эрүүл саруул амьдрахад сэтгэл санааны байдал маш чухал болохыг орчин үеийн шинжлэх ухаан бүрэн хүлээн зөвшөөрөөд байна. Уламжлалт анагаах ухаанаас үүдэлтэй “сэтгэл засах” арга өнөөдөр амьдралын зөв хэмнэл бүрдүүлж, эрүүл саруул байхыг хүссэн хүн бүрт ач тусаа өгсөөр байна. Дотоод сэтгэлээ ариусган цэвэршүүлж, өөрийгөө эмчилж, эрүүлжүүлэх боломж бидэнд бий. Эдгэрдэггүй өвчин гэж энэ хорвоод үгүйг 9 дэх үеийн монгол оточ нар хэлж байна. Тэд “Дээд эрүүл мэнд” гэсэн оношилгоо, эмчилгээний шинэ арга барил нэвтрүүлж, дэлхийн өнцөг булан бүрт түгээх их ажлаа эхэллээ.

Зөв амьсгал, зуу насал

үн 12 секунтэд нэг удаа гүнзгий амьсгаа авбал эрүүл саруул амьдарч, урт удаан наслахад их тустайг дэлхийн эрдэмтэд батлаад байна.

Бясалгал, уламжлалт анагаах ухаанаас үүдэлтэй зөв амьсгалах арга ухаан хүний сэтгэлийг тайвшруулж, стресс бухимдал, уур уцаарыг үлдэн хөөдөг гэнэ. Амьсгалаа байнга зөв удирдснаар зүрхний үйл ажиллагаа сайжирч, цусны даралт тогтворжиж, уушиг цэвэршдэг байна.