Хайрлуулах тєлєвлєгєє
Хайр бол хамгийн хvчтэй мэдрэмж. Эцэг эх, ах дvv, найз нєхєд, мєн хар элгийн хvнээ хайрлах тэр агуу сэтгэл дээр хvмvvс бидний амьдралын утга учир, амьд явахын учир шалтгаан оршдог билээ. Товчхондоо та хайрлуулахыг хvсч байгаа бол єєрєє эхлээд хайрла. Бусдыг хайрлах сэтгэл агуу юм. Гзвч амьдралын эгэл єдрvvдэд бид эд хєрєнгє, албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайрын жинхэнэ мєн чанарыг умартдаг нь цєєн биш.
Эсвэл хэн нэгэнд сэтгэл алдравч хайрлаж, хайрлуулж чадахгvй явсаар єдєр хоногуудыг ардаа орхидог. Эсвэл магадгvй таны сэтгэл зvрх хэн нэгний зvрхний дуудлагад хариулахаас татгалзаж байгаа бол, эсвэл ерєєс хайр бол зєвхєн шаналалаас єєрийг авчирдаггvй гэж боддог бол та зєвхєн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Vvний тулд эртнээс мэргэдийн бидэнд зєвлєсєєр ирсэн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой.
Бодол санааныхаа хvчийг мэдэр
Бид юун тухай бодож байна, тvvнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгvй баримт. Та муу санаа агуулбал муу, муухайг мэдэрч, сайн сайхныг мэдэрвэл баяр баясгалан мэдэрч, аз жаргалтай болдог. Бодол санаа тань хайраар дvvрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгvй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол, итгэл vнэмшлээ єєрчилж болно.
Бодол санаа, vйл хєдлєлийг, vйл хєдлєл зан vйлийг, зан vйл нь хувь заяаг бvтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу хайрыг мэдэрч, мэдрvvлж сурахад эхлээд бодол санаагаа зєв болгож, бодол санааныхаа агуу их хvчийг мэдрээрэй.
No comments:
Post a Comment