Tuesday, December 8, 2009
Бүсгүйчүүд яагаад эрчүүдэд хаягддаг вэ? -2
Эрчүүд танд мөрдөгдөж бус, харин таныг ангуучилж байх тавилантай улс хойно яая гэхэв.Чөлөөт цагаа өөрийн дураар өнгөрөөх эрхийг нь хүндэтгэЭрчүүд эрх чөлөөг эрхэмлэсэн ард түмэн болох тухай дээр өгүүлсэн. Тэд чөлөөт цагаа ч өөрийн тааллаар өнгөрөөхийг хүсдэг. Заримдаа бүсгүйчүүд бүхий л санаачйлгыг гартаа авч, энэ долоо хоногт төдийгүй, ирэх долоо хоногт хамтдаа юу хийхийг төлөвлөж эхэлдэг. Сэтгэлтэй залуу чинь энэ амралтын өдөр ямар нэг зүйл төлөвлөөгүй байгаа ч энэ нь таны үгээр амарна гэсэн үг бас биш. Амралтын өдрөөр юу хийх, хаашаа очих, юу үзэхийг нь заагаад эхэлбэл ямар ч эрд таалагдахгүй. Тиймээс эрх чөлөөнд нь бүү халд. Үүний оронд ямар санаа оноотой байгааг нь сонирх. Эс тэгвэл та хоёр олон амралтын өдрийг хамтдаа өнгөрөөхгүй.Хав дарах ёстой сэдэвЭлдэв зүйлийн тухай чалчих эмэгтэйчүүдийн хүсэл хязгааргүй. Заримдаа тэд эрчүүдийн таашаадаггүй тийм сэдвээр ч ярьж гардаг. Ийм сэдвүүдийн нэг нь секс юм. Энэ нь эрчүүд сексийн тухай ярих дургүй гэсэн үг биш л дээ. Гагцхүү хэнтэй ямар үед ярих нь тэдний хувьд чухал байдаг. Ер нь эр, эмийн хоорондох асуудал бол тэдний л асуудал бөгөөд бусдад хүртээлгүй. Хэрэв та хайртай залуутайгаа шөнийг хэрхэн өнгөрөөдөг тухай найз бүсгүйдээ сонирхуулахаар шийдсэн бол энэ яриа та хоёрын хооронд л үлдэнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Энэ тухай найз залуу чинь мэдэх юм бол таагүй юм болох нь гарцаагүй.Хардалт гэж юу байдаг юм?Эрчүүд бүгдээрээ хувиа хичээгчид. Хувиа хичээгч учир хартай байдаг. Гэхдээ тэд өөрсдөө хардуулах дургүй. Хэрэв эмэгтэй хүн өөрийг нь хардаад эхэлбэл эрчүүд айж, зай барьдаг. Та түүний үйлдлийг хянаж, мэндлээд зөрсөн эмэгтэй хүн болгохыг “Хэн юм бэ? Яаж таньдаг юм?” гэж шалгаагаад эхэлбэл та хоёрын харилцаанд түгшүүрийн дохио дуугарлаа гэж ойлгоорой. Дээр нь таны хардалт нус нулимс, уйлаан майлаантай хосолбол ямар ч эр хүний тэвчээр барагдана. Гагцхүү тэр эр таны үглэж байгааг сонсдоггүй, таны галзуу мэт авирлаж байгааг хардаггүй бол өөр хэрэг.Эр, эмийн хооронд илжиг бүү жороолТа хоёрын харилцаа бол та хоёрын л асуудал
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment