Tuesday, December 8, 2009
Тэтгэвэрт битгий гар
“Нийгэмд хүмүүс гэнэт ажил хийхээ больцгооход хэт таргалалт, зүрх судасны төрлийн өвчин тусах магадлал тэтгэвэрт гарсны дараа пуужин шиг л шуугиад ирдэг гэдгийг баримт, судалгаа харуулдаг” гэж Балтиморын Наслалтын судалгааны албаны захирал Льюжи Ферручи хэлж байна. Италийн Чианти муж 100 хол давсан настнуудын тоогоороо маш өндөр хувьтай. Тэндхийн хүмүүс амралт чөлөөт цагаа бусдаас арай өөрөөр өнгөрүүлдэг. Энэ хүмүүс тэтгэвэрт гараад өдрийн ихэнхи цагийг жимс ногоогоо тарьж, арчлах зэргээр ферм дээрээ ажиллаж өнгөрөөдөг. Тэд хэзээ ч идэвхигүй, зүгээр суудаггүй. Та “би тэгж жимс ногоо тарьж арчилж чадахгүй” гэж бодож байна уу? Тэгвэл ач гучийнхаа цэцэрлэг, сургуульд тусалж, эсвэл янз бүрийн төрийн бус байгууллагуудад сайн дурын ажилтан хийж болно шүү дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment