Tuesday, December 8, 2009
Би инээмсэглэх дуртай
Гоёхон сарнайн дэлбээг
Гэгээ цацартал инээмсэглэж чадна
Гуниг цагирагласан харцанд
Галыг сэргэтэл инээмсэглэж чаднаа.
Хөөрхөн хонгор үрдээ
Хүний орчлонгийн жаргалыг
Хүсэл сэтгэлийн мөнхийг
Хүртээж мэдэртэл нь инээмсэглэж чаднаа.
Амраг сайхан ханьдаа
Амьдралын нарыг таслаад өгтөл
Амь бие сэтгэлээ уустал нь
Ариухнаар би инээмсэглэж чаднаа.
Буянтай хоёр бууралдаа
Буцаж ирэхгүй насыг өгтөл нь
Буурал хорвоогийн амьдралд шунатал
Бүсгүй сэтгэлээрээ инээмсэглэж чаднаа.
Тиймээ! Би инээмсэглэх дуртай
Тэнгэр уулсаа чимэх дуртай.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment