Ер нь өглөөд арвай, буудай ихтэй хоол цай хэрэглэх нь настайчуудыг өдрийн турш цусан дахь чихрийн түвшингээ хэвийн хэмжээнд байлгахад тустайг саяханы хийсэн судалгаагаар тогтоожээ. Ийм хоол хүнс хэрэглэж хэвшсэн хүмүүсийн хувьд хөгшрөлтийг хурдасгаж өгдөг нэг шалтгаан болох чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна.5. Дор хаяж зургаан цаг унтаж бай. Өдрөө уртасгахын тулд нойроо хэмнэж, илүү цаг гаргаж байхын оронд амьдрах хугацааг тань уртасгах он жилүүдийг нэмэхээ бод. “Нойр бол бидний бие организмыг хэвийн байлгаж, эд эсүүдийг эдгээж сэргээх хамгийн чухал үйл ажиллагааны нэг юм. Настайчууд доод тал нь зургаан цаг унтах ёстой гэдгийг бид тооцоолж гаргасан” гэж Ферручи хэлсэн. Нэгэн зууныг хүрч насалсан урт настанууд нойрыг яах аргагүй хамгийн нэгдүгээрт байх ёстой зүйл гэж тэмдэглэх нь зайлшгүй биз ээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment