Цэс

Tuesday, December 8, 2009

Таныг 100 наслахад туслах эрүүл мэндийн 10 дадал

аныг хэр урт наслахыг тодорхойлох хамгийн том хүчин зүйл бол таны ген биш, харин хэрхэн зөв сайн амьдарч ирсэнд байдаг ажээ. Та итгэхгүй байна уу?


Английн Эрүүл мэндийн сэтгүүлд 20,000 хүнээс авсан судалгаагаар даралт харвах эрсдлийг дараах дөрвөн зүйлийг хийснээр тавин хувь бууруулж чадна гэжээ. Үүнд өдөрт 30 минут идэвхитэй хөдөлгөөнтэй байх, өдөрт 5 удаа ногоо, жимсээр элбэг хоол идэх, тамхи татахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх гэжээ.
Урт наслахын тулд та дээрх энгийн арга замуудыг хэрэгжүүлэхээс гадна судлаачдын олж тогтоосноор 100-н настнууд идэж уух, алхаж хөдлөх, стресс хямралыг даван туулах  тодорхой арга барилтай байдаг аж. Эдгээрийг бид өөрсдийн насжих үйл явцыг илүү сайжруулахдаа ашиглаж болох юм. Мэдээж 100 насыг зооглох нь таны эцэг эх ингэж өндөр насалсан эсэхтэй холбоотой. Гэвч Бостоны Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Томас Пэрлс таныг хүний генд нөлөөлөхөөр маш хүнд өвчин л тусаагүй бол та дор хаяж 90-н насыг төвөггүйхэн хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харин таны эцэг эх, өвөө эмээ чинь архаг тамхичид байсан бол тэд өөрсдийн наслах ёстой насандаа ч хүрч чадалгүй өөд болцгоосон байж магадгүй. Ийм учраас та доорх 10 дадлыг эзэмшиж өдөр бүр хэрэгжүүлснээр тэрхүү гурван оронтой тоонд өлхөн хүрнэ.

No comments:

Post a Comment