Єєрєєр хэлбэл та урьд нь хэн нэгэнд итгэдэггvй байсан бол одоо єєрийгєє єєрчилж, хvнд итгэж сур. Таны амьдрал итгэлийн хvчээр цоо шинээр эхлэхийг мэдрэх болно. Хэн нэгэнд итгэхгvй л бол тvvнийг хайрлаж чадахгvй.
Учир нь итгэл байхгvй бол та амгалан тайван бус, хартай сэжиглэмтгий болж нєгєє хvндээ хууртахаас байнга айдаг болно. Энэ нь харьцаанд тэсэхийн аргагvй дарамт vvсгэж, нєгєє хvн тань єєрийгєє занганд орсон мэт сэтгэж эсвэл байнгын тvгшvvрт автах болно. Зарим хvмvvс харьцаа нь тасарчих вий гэж vргэлж айж байдгаас харьцаа нь аяндаа хэврэгшин нэг л єдєр vнэхээр тасардаг. Амьдралын олон бэрхшээлийг шийдэж болох арга зам нь єєртєє, ханьдаа амьдралд итгэж сурах явдал гэдгийг зvрхний тарни болгож аваарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment