Цэс

Thursday, October 22, 2009

амьддаа бие биеээ хайрла хүмүүсээ

Амьддаа бие биеэ хайрла

Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгийн харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул

хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгийг бусдад нээж өг

Ачийг чинт иэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл

Гадаа нàртай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь

Чамайг хайрласных нь хариуд хайрла

Чамаас сайхан хүүхэнд дурлаж болох шүү

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимас хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доглон нулимсыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад

Өнөөдөр чи инээж , нөгөөдөх нь үйлдагч

Өөр нэг эдэр чи гуньж, цаадхи нь дуулна

Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй бие биеэ хайрла

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном

No comments:

Post a Comment